Оюутнууд ухаалаг таблеттай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

БШУЯ, МОХ, ШУТИС хамтран “Цахим оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ирэх жилээс оюутан бүрийг ШУТИС-ийн оюутнуудын бүтээсэн ухаалаг таблеттай болгохоор болжээ. Энэхүү ажилд хамтрахаар “ХААН” банк, НИХТ-ийн болон МОХ-ны төлөөлөгчид гарын үсэг зурцгаажээ. Гэхдээ оюутнуудад нэгдсэн журмаар тараахгүй. Тухайн оюутан хүсвэл лизингээр худалдан авах боломжтой. Үнийн хувьд 250 мянган төгрөг орчим байх гэнэ. Ухаалаг таблет нь гаднах байлдлаараа IPAD-тай адилхан, Android үйлдлийн системээр ажилладаг, 3G сүлжээтэй,сим хийгээд утас болгон ашиглах, программ суулгаад хичээлээ бичих боломжтой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

arai dendnee ene chine hyatadiin 50$ iin tablet sh dee deerees ni oyutnii system bhgui bj shuud shahahaa bolimoor yum

1  |  0
Top