Лениний музейн шүүх хурал дахин хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Чингэлтэй дүүргийн анхан шатны  шүүхээс Лениний музейг музейн зориулалтаар ашиглаж, төрийн мэдэлд өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан ч хариуцагч тал болох МАН музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээс татгалзан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Ийнхүү өнөөдөр Нийслэлийн шүүхэд  Лениний музейн хэргийн давж заалдах шатны хурал болох байсан ч хариуцагч МАН-ын өмгөөлөгч Л.Одончимэг хөдөө явж байгаа учир хойшлуулах шийдвэр гаргасан юм. Дараагийн шүүх хурал ирэх наймдугаар сарын 9-нд болохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top