Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт объектын гал түймрийн нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж 50 дугаар байрны орцноос утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад суурин давхарт байрлах хэвлэлийн үйдвэрийн өрөөнд цахилгаан болон модон эдлэл, цаасан бүтээгдэхүүн шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )