МАН-ын Бага хурал ирэх сарын 5-нд болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус намын Бага хурлыг ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 5-нд хийхээр төлөвлөлөө. Уг хурлаар гурван сонгуульд дараалан ялагдсан шалтгааныг хэлэлцэж, сонгуулийн шат бүрийн дарга нарт хариуцлага тооцох юм байна. "Шинэчилье" хөдөлгөөний зүгээс тус намыг гишүүнчлэлгүй болгох зэрэг олон санал гаргаад байгаа. МАН-ын Бага хурал нь нийт 310 гишүүнтэй юм. Мөн намын дүрэмд зарим нэг өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top