Сургалтанд хамрагдсан 720 гаруй иргэд ажлын байртай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн газар өнгөрсөн оноос "Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр"-ийн мэргэжлийн болон давтан сургалтыг зохион байгуулаад байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас санхүүжүүлдэг бөгөөд нийслэлийн Хөдөлмөрийн газар нь тендерт шалгарсан нийт 75 сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгч ажилладаг. Сургалтын байгууллагад хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь эрхийн бичиг эзэмшигч /иргэн/-ийн болон сургалтын үйл явцын талаархи хяналтаас бүрдэх бөгөөд илэрсэн доголдол зөрчилд зохих сануулга зөвлөмж өгч, алдаа дутагдлыг залруулан ажилладаг байна.  Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 11.2-т заасны дагуу мэргэжлийн болон давтан сургалтад дараахи иргэдийг үнэ төлбөргүй хамруулж байгаа юм.

 Үүнд:
- Ажилгүй иргэн
- Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд зэрэг орно.

Эхний хагас жилийн байдлаар нийслэлийн 720 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, сургалтын 56 байгууллагад 211,269,900 төгрөгийн санхүүжилт олгоод байна гэж нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top