“Фарм шоу-2013” техник, технологийн үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг аж, ахуйн нэгж, байгууллагыг “Фарм шоу-2013” техник, технологийн үзэсгэлэнд бүтээгдэхүүний сурталчилан оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдна. Үүнд:

- Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн үзэсгэлэн худалдаа,
- Талбай дахь технологийн үзүүлэх сургалт,
- Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
- Таримал ургамлын сортын танилцуулга,
- Ургац хураалтанд баримтлах технологийн зөвлөмж,
- Шинжлэх ухааны төслийн үр дүнгийн танилцуулга,
- Банк, санхүү даатгалын байгууллага, гурил үйлдвэрлэгч, тариаланчдын санал солилцох уулзалт


“Фарм шоу-2013” Үзэсгэлэн, арга хэмжээ 8 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэн үзэсгэлэнд оролцохыг сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага мэдүүлгээ ирүүлнэ үү.

Үзэсгэлэнд иргэд, тариаланчид, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцно уу.

Зохион байгуулагч: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын тариаланчдын холбоо

Холбоо барих: Утас: 51-263408, 51-264853, 70153589, 8811-3589

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top