Нийслэлд зам засварын ажил эд өрнөн үргэлжилсээр байгаа билээ. Харин өчигдрийн орсон усархаг борооноос үүдэн зарим замын ажил удааширах төлөвтэй аж. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компаниуд аль болох төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусах бодолтой байгаа бөгөөд өнөөдөр Нарны замын зүүн хэсэг буюу "Нарантуул" захаас Чулуун-Овоо хүртэлх хоёр км замын хойд урсгалын хучилтын ажлыг дуусгаж бүрэн нээх юм байна. Тус замыг "Эрдэнэ зам" компани гүйцэтгэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )