Өвчиндөө шаналж буй Б.Танан охинд туслахаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин олимпийн хос медальт Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар жүдогийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулсан билээ. Тус дуудлагыг Facebook хуудсаараа дамжуулж үнэ хаялцуулсан. Тэдний кимоног авах эзэн нь тун удахгүй тодроно. Аваргууд одоо 11.00 цагт Спортын төв ордон дахь жудогийн зааланд кимоног дуудлага худалдаагаар өөрийн болгосон хүмүүст кимоногоо гардуулах юм. Харин кимоногийн мөнгийг охины аавд гардуулж өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )