Шимтгэлийг нөхөн тооцолт маргааш дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30
"Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас  2012 оны есдүгээр сарын 04-ны өдөр батлагдан гарсан. Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн. Тиймээс ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг  2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн. Тэгвэл  ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах иргэдийн бүртгэл  энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм. Ингээд хуулийн хүрээнд ажил цэгцэрсэн тохиолдолд  хуульд шаардагдах нэмэлт эх үүсгэвэр олгох ажлыг 2014 оны улсын төсөвт суулгаж, ирэх оноос тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэн бодож олгож эхлэх юм. Учир нь  2013 онд тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн ч, нийгмийн даатгалын санд хөрөнгө мөнгө нь төсөвлөгдөх учиртай. Тиймээс  ирэх  оноос хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүснэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
odnoo (182.160.39.44) 2025 оны 03 сарын 13

hugatcaagaa sungah heregtei shuu dee.

1  |  0
maral(203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

sungah yamar ch hereggui buten jil huleej absan bn

1  |  0
Top