Үерийн аюулаас анхааруулах мэдээ:
2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Эг гол Хантай сум орчмоор
усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 30-75 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-65 см давсан байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороошиж, 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Сэлэнгийн Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор усны түвшин хоногтоо 20-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-60 см давна. Иймд Сэлэнгэ мөрний сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 07 дугаар сарын 29-ний 20 цагаас 07 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
2013 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд ихэнх нутгаар, 8-р сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )