Тахианы аж ахуй эрхлэх сургалт явагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Олон улсын төрийн бус байгууллага "Адра Монгол" нь орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аливаа гамшиг бэрхшээл учирсан газруудад хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлдэг билээ. Тус байгууллагын “Хүнсний аюулгүй байдал”, “Эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-өөс хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалангийн загвараар хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн зарим хоршоодод хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжлэг үзүүлж иржээ. Төсөл анх 2011 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү төлсийн хүрээнд “Адра Монгол” байгууллага, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран “Тогтвортой газар тариалангийн загвараар хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийн хүрээнд төслийн үр шим хүртэгч хоршоодод зориулсан “Тахианы аж ахуй эрхлэх технологи”-ийн сургалтыг Баянхонгор аймгийн төвд зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SATN KHG(202.179.27.14) 2025 оны 03 сарын 13

HRGDNA BRHAND

1  |  0
Top