Найман өрхөд нөхөн олговор олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Автозамын трасст орсон найман иргэнд  219 631 680  /хоёр зуун арван есөн сая, зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийн нөхөн олговрыг олгож газрыг нь чөлөөлүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ. Тус найман иргэний өмчлөлийн газар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт барих “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.7 км автозам, Сонгинохайрхан дүүргийн III, 26  дугаар хорооны  нутаг дэвсгэрт хийж буй Буяны замын таван км автозамын шинэчлэлийн   трасст орсон юм байна. Тиймээс замын ажлыг эхлүүлэхийн тулд   иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.179.24.197) 2025 оны 03 сарын 13

hurdan zailuulaad hurdan hiigeesei yer n zamiin trast orson ailuudiig hucheer nuulgeh huultai bolmoor bnaunerheed nuuhgui bgaag n toiruulaad zamaa barchihgui yu tegvel zailjil taaraa shd

1  |  0
Top