Нийт 1243 малыг устгалд орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2, 4, 6-дугаар баг, Улаанхус сумын зургадугаар баг зэрэг нэр бүхий зургаан газарт шүлхий өвчин голомтлон гарч байгаа бөгөөд голомтонд нийт 567 малчин өрхийн 28.506 хүн, нийт 114.182 толгой мал хамрагдаад байгаа юм байна. Тус аймагт энэ сарын 28-ны байдлаар нийт 1243 толгой мал шүлхийн халдвар авсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс үхэр 653, хонь 411, ямаа 179, нийт 1243 малыг устгалд хамруулжээ. Мөн Сагсай суманд 21, Улаанхус суманд нэг мал хорогдсон байна. Аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн автозамд байнгын ажиллагаатай 10 хяналтын цэг байгуулж, өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд нийт 11 байгууллагын 420 хүн, 65 тээврийн хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 377 тоот захирамжийн дагуу эхний ээлжийн вакцинжуулалтад нийт 2.066.363 толгой малыг хамруулсан байна. Энэ сарын 22-ны өдөр аймгийн Засаг дарга дахин захирамж гарган давтан вакцинжуулалт хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар давтан вакцинжуулалтанд 660 мянган малыг хамруулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top