Машин дээрээ гарсан зургаан иргэнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасаг өнгөрдөг шөнө зургаан иргэний амийг аварчээ. Учир нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст хар хошуу тойроод Туул голд Ланд крузер-200 суудлын автомашин голын дунд хэсэгт суусан гэсэн дуудлагыг өчигдөр 23:31 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Ланд-200” загварын суудлын автомашин голын дунд суусан, зургаан иргэн машин дээр гарсан байсныг завь ашиглан иргэдийг аюулгүй газар гаргаж амь насыг нь аварчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top