Суманд гарсан аймшигт хэрэг прокурорт шилжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ний өдөр Б.Цэргийнхүү гэгч иргэн С.Мөнхбат, Г.Мягмарсүрэн нарыг буудаж амь насыг нь хохироож, сүүлд нь өөрийнхөө толгойн тус газраа буудаж амь насаа хохироосон онц хүнд гэмт хэрэг гарсан. Тус хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Уг хэрэгт тус аймгийн прокурорын газрын орлогч прокурор Г.Эрдэнэбаяр хяналт тавин ажиллаж байна хэмээн УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top