Богд уулын янгирын тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29
Байгаль хамгаалагчид Богдхан уулын дархан цаазат бүсэд эргүүл хийж, шалгажээ. Шалгалтаар хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн Богд уулын дархан цаазат газрын бүс, Нүхтийн аманд нутагшуулсан янгирын сүргийн бүтэц, тоо толгойг тоолж, судалгаа хийжээ. Тооллогоор нийт 31 янгир байгаа болох нь тогтоогдсон байна. Үүнээс бие гүйцсэн тэх дөрөв, найман эм янгир байсан бол ишиг найм байжээ. Түүнчлэн нас, хүйс тодорхойгүй 11 янгир тоологдсон байна. Энэ нь янгирын тоо толгой нэмэгдсэнийг харуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top