Алтан овооны тахилгын 100 жилийн ойд зориулсан 108 их Цамын тахилга Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ирэх сарын 09-нд болох гэж байна. Анх 2000 он гарснаас хойш энэ оны хоёрдугаар сард энэхүү цамын тахилгыг хийжээ. Харин хоёр дахь тахилгыг ийнхүү Алтан-Овооны тахилга наадмын үеэр хийхээр болсон байна. Энэхүү 108 цамын тахилга үйлдснээр газар лус баясаж, зургаан зүйлийн амьтны зовлонгын шалтгаан арилж, элдэв ган зуд, гал усны аюул, өвчин тахал муу үйлээс хагацаж, айл өрхийн аливаа сайн бүхэн дэлгэрч амар амгаланг олох нь нигууртай хэмээн үздэг аж.
Сэтгэгдэл ( 0 )