Зам засварын ажил үргэлжилсээр байна. Өнөө орой 23:00 цагт зүүн дөрвөн замын уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх нэг км авто замын урд урсгалыг хаана. Өнгө хучилт, замын тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэснээр наймдугаар сарын 01-нд энэ замыг нээхээр төлөвлөжээ. Хаалттай байгаа бусад замуудын тухайд усархаг бороо орсноос шалтгаалан хучилтын ажил удааширч, улмаар зам нээх хугацаа хойшилж байгаа тухай гүйцэтгэгч компани мэдэгдлээ. Мөн Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун-Овоо хүртэлх хоёр км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд маргааш уг замыг бүрэн нээх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )