Гэр хороолол гэрлэн дохиотой болов

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн гурван замын уулзвар багтсан юм.

Гэр хороолол дахь уг уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “Эйч Ай Би” ХХК боловсруулж, “Арц Суварга” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Ийнхүү өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан энэ уулзвар гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй боллоо. Мөн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг нь өмнөхөөсөө өргөн, явган зорчигчийн зориулалтын замтай болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

зөв ажил хийжээ камержуулаад УБ-ын бүх гэр хороололыг бүрэн гэрэлтүүлэг камержуулчих юм бол балиар гэмт хэргийн асуудал нэг сайн цэгцэрчард түмэн тайван байх болно доо төр засгийн нөхдүүд ууж идэхээ больвол ямарч саадгүй болох ажлын нэг юм шүү дээ

1  |  0
Top