31-ний 03.00 цагаас 01-ний 22.00 цаг хүртэл тоггүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 28

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас өнөөдөр Нийслэлийн захирагчийн албаны хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компани “Хайлааст” дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажлынхаа хүрээнд энэ сарын 31-ний өдрийн үүрийн 03.00 цагаас ирэх наймдугаар сарын 1-ний өдрийн 22.00 цаг хүртэл нийслэлийн хойд хэсгийн зуслангийн цахилгааныг хязгаарлахаар болсоноо мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11-19 дүгээр хороо буюу Дарь эх, Долоон буудал, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт чиглэл, Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нийт 45680 хэрэглэгчдийн цахилгааны таслах аж. 45 цаг хүчдэлгүй буюу тоггүйгээр уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай байгаа учир цахилгааныг таслахаас өөр аргагүйд хүрээд байгаа  юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top