Энэ сарыг дуустал үнэгүй хагалгаа хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 28

“Operation Smile Singapore International” байгууллагын тусламжтайгаар Монголын 50 хүүхэд эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлж, эрүүл саруул болох боломж бүрдсэн талаар бид мэдээлж байсан. Тус хагалгааг энэ сарын 31-нийг дуустал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хийж байгаа юм. Азийн ядуу буурай орны хүүхдүүдэд тусладаг “Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын 32 эмчийг Сингапур дахь Монгол улсын бүрэн эрхт суурин төлөөлөгчийн газрын элчин сайд Б.Дэлгэрмаа анх удаа манайд урьж авч ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top