Зам, тээврийн яам нээлттэй хөтөлбөр зарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 27

Зам, тээврийн яамнаас ирээдүйн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн бакалаврын төвшний тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлалаа. Инженер, логистикийн удирдлага, төмөр замын тээвэр, ухаалаг тээврийн систем, зам харилцааны тээврийн инженер, логистикийн инженер, иргэний барилга, автоматжуулалтын инженер, тээврийн хэрэгслийн инженер зэрэг мэргэжлүүдэд 50 болон 100 хувийн тэтгэлгээр элсэн суралцах боломжтой юм байна.

Элсэхийг хүсэгчдийг энэ сарын 29- 31-ныг дуустал 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж.  Дэлгэрэнгүй мэдээллийг www.mrt.gov.mn хаяг,62263166, 99271338 дугаарын утаснаас авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top