Найман аваргын хөшөө сүндэрлэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Хан Хэнтийчүүд өнөөдрөөс баярын үйл ажиллагаагаа халх болон урианхай сурын харваагаар албан ёсоор эхлүүлсэн билээ. Мөн Сэцэн Хан аймгаас буюу өнөөгийн Хан хэнтий нутгаас төрөн гарсан аваргуудынхаа сүрлэг хөшөө бүхий цогцолборыг өнөөдөр 15 цагаас нээхээр болжээ. Уг хөшөө нь Хэнтийгээс төрсөн аваргууд бөгөөд М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм хэмээх аваргын найман хөшөөг аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан бүтээсэн нь энэ аж. Аваргуудын хөшөө гурван метр 10 см, суурьтайгаа долоон метр орчим өндөр бүхий хүрэл цутгамал хөшөөт энэхүү цогцолбор Монгол бөхийн түүхэнд төдийгүй улсдаа анхдагч болж байна. Аваргуудын цогцолборыг Спорт цогцолборын зүүн талд барьсан бөгөөд нээлтийн ажиллагаанд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд болон түүхт ойд уригдан ирсэн хүндэт зочид оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗҮЧИ(24.12.92.218) 2025 оны 03 сарын 13

ХЭНТИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГЭЭР БҮРЭН ХАНГАГДЧИХАА ЮУ БАГА НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ЯСЛИД БҮРЭН ХАМРАГДЧИХАА ЮУ СУРГУУЛИУДАД НЬ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ ЮУ ЭМНЭЛГҮҮД НЬ ӨВЧИТНҮҮДДЭЭ БҮРЭН ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЮУ.ИЙМ БАЙЛАА Ч ЭНЭ ИХ ХӨРӨНГИЙГ ИНГЭЖ ХҮРЭЛДЭЖ ГУРИЛДАЖ БОЛДОГ ЮМ УУ.ЭНЭ АЙМАГ ОРОНД ЭЗЭН БАЙНА УУ.ИРГЭД НЬ ХААЧЧИХААД ХЭДЭН ТЭНЭГ БҮДҮҮН ДАРГА НАР НЬ ИНГЭЖ ТУЙЛААД БАЙГАА ЮМ БЭ.БОЛИЧЭЭ ТЭНЭГТЭЖ ХАНААЧЭЭ.

1  |  0
ХАН ХЭНТИЙН ИРЭЭДУЙ ТББ(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ТЕРЕЛХ НУТГИЙНХАА АРД ИРГЭДЭД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХУРГЭЕ! САЙХАН НААДААРАЙ

1  |  0
Top