2058 иргэн найман хувийн хүүтэй зээл авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Ипотекийн зээлийн систем хэрэгжсэнээс хойш 22 хоногийн дотор иргэд 190.2 тэрбум төгрөгийн зээл шинээр авах хүсэлт гаргасан байна. Эдгээрийг банкууд хянан хэлэлцэж, 2058 иргэнд 103.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 775.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 12979 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 367.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, хүүг найман хувьд шилжүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top