Өнөөдөр иргэн Батзориг сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ыг татан буулгах асуудлаар хэд хэдэн удаа Улсын Дээд шүүхэд хандсан боловч хүлээж авалгүй хоёр жил болгосон аж. Тиймээс Батзориг Улсын дээд шүүхийн гадна суулт хийхээр болжээ. Тэрээр МАН-ыг татан буулгах гомдлыг Улсын Дээд шүүхэд үндсэндээ 100 орчим удаа гаргасан гэнэ. Гэвч хүлээж аваагүй, үндэслэлгүй хэмээн тайлбарлаж ирсэн аж. Тиймээс Батзориг суулт хийх эрхээ авахаар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хандсан байна.
Суулт хийх хуулийн дагуу гурав хонгийн дараа хариу ирэнгүүт Улсын Дээд шүүхийн байрны гадаад суулт хийж эсэргүүцлийн жагсаал хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
энэ ч шизотой гар байна даа намыг нь татаж буулгаад ард нь байгаа жирийн гишүүдийг нь бүгдийг бас шүүхэд өгөх үү нэг бол тэгвэл энэ намыг дэмжигчдийг гишүүдийг бүгдийг нь буудчаачээ.хэт үгүйсгэл ч бас эрүүлийн шинж биш байхаа.идэж уугаагүй жирийн монгол түмэн МАНыг дэмжээд 1000 1000аараа байгаа тэднийг яах уу?батзоригоо уг нь эцэг эх нь сайхан нэр өгч даанч тэнэг зориг болгож дээ