Дуучин С.Бичүү: Хайраас гадна олон чухал зүйл амьдралд бий

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Хоёр ч бие даасан цомог гаргасан хэрнээ өнөөг хүртэл бие даасан тоглолт хийгээгүй яваа дуучин С.Бичүү хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй холбон тайлбарладаг. Харин тэрбээр энэ удаа “Хаан хүнс импекс” ХХК-тай хамтран нэгэн арга хэмжээг эхлүүлэхээр зэхэж буй гэнэ.  Тухайлбал, дуучин залуу тус компанитай хамтран нийслэлийн есөн дүүрэг болон захын гэр хорооллын залуучуудад эрүүл хүнс хэрэглэхийг уриалан тоглолт хийх гэж байгаа юм байна.

Уг тоглолт нь ямар ч тасалбаргүй бөгөөд түүний төлөвлөсөн ажил амжилттай хэрэгжвэл орон нутгаар аялан тоглох санаатай яваа аж. Урьд нь зөвхөн хайрын дуугаа сурталчлан, хосуудад үнэнч агаад зөв харилцаатай байхыг сануулж явсан С.Бичүү өдгөө “Эрүүл хүнс хэрэглэн, эрүүл амьдарцгаая” хэмээн уриалаад анхны тоглолтоо үнэ төлбөргүй хийхээр шийдсэн нь энэ бололтой. Дуучин залуу ч үүнийгээ “Хайр дурлалаас гадна амьдралд анхаарч явах ёстой олон чухал асуудал бий” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ichinhorloo(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

bichvvgiin duug zaluus tudiigvi 40garan nasniihan ch sonsoh durtai.mash uyangalag hairiin duunuud duuldag ch svvliin ved tag chig bolchloo./uran bvteeliin amjilt hvsie

1  |  0
Top