Жирэмснээс хамгаалах эм үс халзруулах аюултай

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Хүний толгойноос өдөрт 100-150 ширхэг үс унах нь дундаж хэмжээ гэнэ. Харин түүнээс хэтэрхий их унаж байгаа нь муу дохио гэнэ. Бид үсээ угааж байгаа шампуниа юуны түрүүнд харддаг. Гэтэл үс унах маш олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл шалтгаан бол гэнэтийн сэтгэл зүйн хямрал, цочрол. Стресс мэдээж бас том хүчин зүйл. Бас хүчтэй халуурсны дараа үс унадаг. Чихрийн шижингийн анхны шинж тэмдгүүдийн нэгэнд ч үс уналт мөн ордог байна. Сүүлийн үед жирэмснээс хамгаалах эм бүсгүйчүүдийн үс уналтын нэг гол шалтгаан болоод байгааг судлаачид олж тогтоожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top