АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно. Уг шүүх хуралд прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Б.Лхагвацэрэн, Н.Сосорбарам нар оролцох юм.
Тэдний анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм байна. Харин тэдний хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд гомдол гаргажээ.
Б.Бат-Олзвой, П.Өлзийсайхан, Г.Ганболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
Ямар зураг гаргачаа вэ?
Монголыг цэвэрлэе гэвэл эхлээд хууль шүүх хүчнийхэнийг цэвэрлэ. Жинхэн мафи болчихоод байгаа шүү