Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ:

 Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-35 см нэмэгдэж, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна. 5 дугаар сарын 30-ны байдлаар ус судлалын харуул Хэрлэн-Багануур орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см орчим нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

2013 оны  05 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 12-17 градус, нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Бүх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө дулаарч 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө  2-4 градус, өдөртөө 23-25 градус дулаан  байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

 2013 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

   31-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 1-нд төвийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top