Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдаг. Энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болсон бөгөөд хувь хүн болон аж ахуйн нэгжийн 11 зуслан байна. Зуслангууд ирэх сарын 10-наас нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авах бөгөөд одоогоор зуслангууд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөгчөөс бүрдсэн ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )