“Автобус-I” компанийн хамт олон үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол нийслэлийн иргэдийг тээвэрлэж, үйлчлэх онцгой хариуцлагатай албанд зүтгэдэг кондукторуудаа урамшуулж, гэнэтийн бэлэг барьжээ.
Түүнчлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаатай холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж, ажлын чадвараа алдсан кондуктор Н.Энхтуяа, Д.Дэлгэрцэцэг, Ш.Лхагваа, жолооч Х.Энхбаатар нарт тус бүр 500 мянган төгрөгийн тусламж үзүүлэн, гарын бэлгээр баярлуулсан байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )