“Дүүлэн нис” киноны нээлт өнөөдөр 16.00 эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

“DOZ” энтертайментийн хоёр дахь уран бүтээл болох "Дүүлэн нис" уран сайхны кино өнөөдөр 16.00 цагт “Тэнгис” кинотеатрт нээлтээ хийх нь. Энэхүү киноны зохиолыг тус энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн бичиж, найруулсан бол ерөнхий продюссерээр нь жүжигчин А.Мөнгөнзул ажилласны зэрэгцээ гол дүрд тогложээ. Мөн кино группын хувьд Итали, Солонгос, Энэтхэг, Аргентин зэрэг олон улсын уран бүтээлчид нэг баг болсноороо онцлогтой юм. Харин киноны гол дүрд Ким Таэ Уонг, Ли Хаэ Жин, Пан Ин Хае, Ким Сунг Ах зэрэг солонгосын жүжигчид урилгаар тоглосон байна. Тус киноны нээлтийн арга хэмжээнд уран бүтээлчид оролцож, Солонгос-Монголын жүжигчид хэрхэн тоглосныг сонирхуулах юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top