Тус байгууллагыг олон жил тэргүүлсэн Ж.Солонго өөрийнх нь нэр хүндэд халдсан Ахмадын хорооныхон болон зарим хэвлэлийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байна. Учир нь түүний хэргийг АТГ-аас шалгаж дууссан бөгөөд өнгөрсөн сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн аж. Харин прокурорын газрынхан эрүү үүсгэн шалгах шалтгаан байхгүй буюу хууль зүйн дагуу ажилласан нь тогтоогджээ.
“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго байгууллагынхаа эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан, кинонд хэрэглэж байсан эртний үнэт эдлэлийг зарсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн хэмээн буруутгагдаад байсан билээ. “Монгол кино” нэгтгэлийн Ахмадын хорооныхон түүнийг ийн буруутгаж АТГ-т өгч шалгуулсан ч өдгөө мань эр хэргээс мултарч нэрээ “цэвэрлэх” их ажилд ханцуй шамлан орсон сурагтай.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )