Хувийн хэвшлийнхэн авлигын эсрэг аянд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Монголын залуучуудын холбооноос санаачилан өрнүүлж буй авлигын эсрэг аянд хувийн хэвшлийн байгууллагууд нэгджээ. НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, УБЕГ, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн энэ аянд хувийн хэвшлийн байгууллагуудаас  “Цаст групп” анхдагч болон нэгдсэн аж. Тус группын хүрээнд байх томоохон компанийн захирлууд болон ажилтнууд нь “Би авлига авахгүй, бас өгөхгүй” хэмээн гарын үсгээ зуржээ. Үүгээр ч зогсохгүй, хувийн хэвшлийн бусад байгууллагыг араасаа дагуулах болно гэдгийг ч тус аяны зохион байгуулагчдад амласан байна.

Энэхүү аяны хүрээнд АТГ-аас авлигатай холбоотой хуулийн мэдээлэл өгсөн бөгөөд Монголын залуучуудын холбооныхон “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” лекц уншсан байна. Зөвхөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг хамраад зогсохгүй, цаашид их дээд сургуулиудыг ч эгнээндээ нэгтгэх, авлигын эсрэг залуучуудаа уриалсан олон ажил Монголын залуучуудын холбооноос хийхээр төлөвлөжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top