1471 ширхэг сум хил давуулах гэж байгаад баригдав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Бусдын ачаа барааг дайж, хил давах гэж яваад хэрэг төвөгт холбогдсон хүн олон байдаг. Чухам ямар дайвар бараа болохыг нь ч мэдэлгүй авч явах нь буруу бөгөөд хар тамхи, сум, ангийн арьс үс, эртний эдлэл гэх мэт хил давуулахыг хориглосон зүйлсийг нууж далдалсан байдаг нь сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс тодхон харагдана. Энэ сарын 4-нд иргэн Д, Б нар ангийн зориулалттай 1471 ширхэг сумыг хууль бусаар хил давуулах гэж оролдсон хэрэг гарсан. Тэдний хувьд бусдын ачаа барааг авч явсан хэмээн тайлбарласан бөгөөд хориглосон, хязгаарласан юмуу эсвэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч нэвтрүүлэх шаардлагатай эд зүйлийг хууль бусаар оруулахыг завдсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тиймээс холбогдох албаны хүмүүс дээрхи хэргээс жишээ авч, хилээр нэвтрүүлэх гэж ачаа бараандаа хяналт тавьж байхыг иргэдэд сануулжээ.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top