Дөрвөн хүн дайрч хөнөөсөн захирал хорих ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Өмнөговь аймгийн Ноён суманд уул уурхайн компанитай Б.Алтангэрэл гэгч этгээд өнгөрсөн намар дөрвөн хүнийг гэртэй нь хамт дайрч хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хөлчүү захирал бусдын машиныг жолоодож явахдаа тус аймгийн Баяндалай сумын нутаг, Хөх толгой гэдэг газарт намаржиж байсан иргэн О-ын гэрийг дайрчээ. Тухайн үед уг гэрт байсан гэрийн эзэгтэй хүүгийн хамт, мөн ээлжийн амралтаараа ирсэн хоёр хүн амиа алдсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд болсон уг хэргийн мөрдөн байцаалт сая дууссан байна. Тиймээс аймгийн сум дундын шүүхээс Б.Алтангэрэлд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх, мөн таван жил автомашин жолоодох эрхийг нь хасах шийтгэл хүлээлгэжээ. Хэрэгтэн уг хэргийг “Ланд ровер Дисковери” маркийн машинаар үйлдсэн гэнэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d........v(49.0.159.228) 2025 оны 03 сарын 13

**yyrching buh nasaar ni horih heregtei shuuhiinhend sain hahyyli ugchee zaa yahav shuugch **yyrchin 2iig burhan shuuh bailguidee

1  |  0
d........v(49.0.159.228) 2025 оны 03 сарын 13

**yyrching buh nasaar ni horih heregtei shuuhiinhend sain hahyyli ugchee zaa yahav shuugch **yyrchin 2iig burhan shuuh bailguidee

1  |  0
bi(202.131.231.242) 2025 оны 03 сарын 13

yu horih y** joloodoh erh hasah ve shuud **aach novshiig

1  |  0
Top