Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу мартын найманд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Учир нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолооч нарыг анхаарал болгоомжтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг сануулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top