Авьяаслаг охин, ухаалаг хүүгээрээ бахархаж явдаг жүжигчин бүсгүй саяхан болсон хөгжилтэй явдлынхаа талаар найзууддаа хуучилжээ. Хүүгээ салхилуулж явсан түүнийг хэсэг жаалууд “Мандарваа” хэмээн дуудаад баахан дүрсгүйтсэн юм байх. Харин энэ үед балчирхан хүү нь ихэд уурлаж “Миний ээжийг Мандарваа гэдэггүй.Та нар яагаад тэгээд байгаа юм бэ” хэмээн загнасан гэнэ. Түүгээр ч барахгүй, одооноос эхлэн ээжийгээ хамгаалж байх болно гэдгээ дуулгасан аж. “Х-Түц” хамтлагийн “Зуун дамжсан дурлал” нэртэй хошин үзэгдэлд жүжигчин бүсгүй Мандарваа гэх үзэсгэлэнт хатны дүрд тоглосон байдаг. Тиймээс дүрсгүй жаалууд энэ нэрээр нь дуудсаныг буруутгах аргагүй л юм. Хамгийн сонирхолтой нь, хайртай ээжийг нь шоолоод байна гэж ойлгосон балчир хүү ийн хамгаалсан нь харин ч бүр эгдүүтэй, ухаалаг байгаа биз.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
hehe huurhun iin
urgeelj happy bgaarai