Цомог гаргахаар эрчтэй ажиллаж буй “Extacy” хамтлагийнхан дуулгах сонин ихтэй яваа гэнэ. Хамтлагийн таван бүсгүй Мартын 8-нд ээж нараа баярлуулахаар зэхсэнээс гадна “Үүрд хамт байгаач ээж ээ” дуугаараа уяраах тухайгаа ам алдсан. Тэгвэл тус хамтлагийн авьяаслаг гишүүн Э.Хонгорзулыг хөл хүндтэй болсон талаар хэвлэлээр бичиж байгаа нь нууц биш. Энэ талаар үнэн худлыг лавлахад тэрбээр хөл хүнд болох нь битгий хэл, найз залуу ч байхгүй гэдгийг мэдэгдлээ. Ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй яваа дуучин бүсгүй уран бүтээлээ чухалчлан ихэд завгүй ажиллаж байгаа гэнэ. Хичээж зүтгэсэн их хүслийнхээ замаас ийм маягаар буцах нь утгагүй зүйл хэмээн бодож явдгаа ч тэр нуугаагүй байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 8 )
ugui shdee azii awch ywdag shd shal budmal amitan shd azii goy shu
Xuurxun duuldag Oxin amjilt extacygiin gol gishuudiin 1 gej boddog amjilt
shound orj baixdaa naiz n geed neg matar ireel baisan sh dee teriigee xaysan ymuu oboo muu gar bee
extacy hamtlagiig gants avch yawj bganshde
goy duuldag bas goy bujigledeg yum blee tanai hamtlagiin duunuud goy shuu amjilt hongoro