П.Идэржавхлан ирэх намар хоёр дахь тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

“Аавыгаа санахаар” нэртэй анхны бие даасан тоглолтоо 2011 оны намар хийсэн дуучин П.Идэржавхлан гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг түшсэнээр алдрын замд хөл тавьсан гэлцдэг. Хэвлэлийнхэн дунд уралдаан зарлаж, фэн клуб байгуулж байсан тэрбээр өнгөрсөн намар шинэ цомгийнхоо баярыг тун даруухан тэмдэглэсэн. Тэгвэл ирэх намар хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж яваа дуучин залуугаас энэ талаар тодруулахад “Одоогоор амарч байна. Тоглолт хийнэ гэдэг чинь өнөөдөр яриад маргааш бүтээх ажил биш. Уран бүтээлийнхээ ажлыг амжуулж, хөрөнгө санхүү, зохион байгуулалтын талаар сайтар төлөвлөж байж хэдийд хийхээ товлосон юм” гэж тайлбарлалаа.

Р.Есүй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top