Д.Энхзул хүүтэйгээ хамт хөдөөгүүр аялах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Хүүгээ урлагт уруу татаж, хамтарсан дуугаараа олонд таниулсан гавьяат жүжигчин Д.Энхзул тухайн үед “Миний хүү С.Жавхлангаас ч илүү сайхан дуулпдаг” гэж рекламдсан байдаг. Э.Чинбаяр ээжийнхээ энэ үгнээс ихэд санаа зовж байсан гэх бөгөөд хамтарч дуулаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзжээ. Жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хамтарсан тоглолтоо хийдэг ээж, хүү хоёр чамлахааргүй хэмжээний мөнгө халаасалдаг нь ч тодорхой.  Уламжлал ёсоор тэд "Хурын янзага цахиллаа, ээж ээ" нэртэй тоглолтоо өнөөдөр хийх гэж буй. Үүний дараа буюу маргааш Зүүн хараа, 8-нд Сэлэнгэ, 9-нд Эрдэнэт, 10-нд Дархан хотод аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.  Ээж хүү хоёрын энэхүү аяллыг хүлээсэн хүн олон байгаа гэснээр барахгүй “Бүүвэйл хорвоо” дууг нь сонсохоор яарч суугаа хэмээн эрхэм гавьяат маань найзууддаа ярьжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top