Монголын өмгөөлөгчдийн холбоог татан буулгана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сард Монголын өмгөөлөгчдийн холбоог татан буулгахаар болжээ. Олон улсын хуульчдын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн Баррын холбооны гишүүд Монголд ирсэн төдийгүй  Хуульчдын нэгдсэн холбоог байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Манай улсад хуульч мэргэжлийн үнэмлэхтэй 6000 гаруй хүн байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл дээрхи холбоог байгуулснаар шүүгч, прокурор, өмгөөлөгчийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаас гадна мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан хуульчид тодорхой арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх гэнэ. Энэ ч утгаараа, мэргэжлийн хорооны ажил жигдэрч өмгөөлөгчдийн талаархи иргэдээс ирсэн санал гомдлыг барагдуулах бүрэн боломжтой болох нь. Тиймээс энэхүү Хуульчдын холбоонд нэгтгэх зорилгоор Монголын өмгөөлөгчдийн холбоог татан буулгах юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top