“Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас өнгөрсөн 88 хоногт хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнажээ. Хүний эрхийн өдрөөс Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл нийтдээ 88 хоног байдаг бөгөөд энэ хугацаанд тэд “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалъя” уриан дор зохион явуулсан байна. Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, нийгмийн хөгжлөөс орхигдсон хүмүүсийг дэмжиж ажилладаг тус сангаас “Хөөрхөн зүрхнүүдийн аян”-ыг зохион байгуулж буй залуустай хамт сургалт сурталчилгаа хийжээ.
Хууль сахиулах их сургуулийн сонсогчдод охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулахын зэрэгцээ 29 дүгээр тусгай дунд сургуулийн ахлах ангийн охидыг болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр хичээж ажилласан гэдгээ “Монголын эмэгтэйчүүдийн сан”-гийнхан мэдээллээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )