Пак Вон Жин: Гоё сайхан болох гээд хохирсон Монгол хүмүүс их ирдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Сүүлийн үед энгийн хялбар гоо сайхны мэс заслаас гадна осол аваар, шарх сорви зэргээс шалтгаалан Солонгосыг зорих хүмүүс олширсон. Тэр тусмаа урлаг соёл, спортын одод, олны танил эрхмүүд Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг “Wonjin” эмнэлгийг зорьдог нь нууц биш. Нэгдсэн эмнэлгийн хэмжээний үйлчилгээг нэвтрүүлсэн энэ газарт 50-иад эмч ажилладаг учраас зөвхөн Монгол гэлтгүй бусад орны иргэд ч хүссэнээрээ гоё сайхан болдог гэх. Ингээд тус эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч Пак Вон Жинтой онлайнаар  ярилцсанаа сонирхуулья.

-Танай эмнэлэг гоо сайхны ямар төрлүүдээр үйлчилгээ явуулдаг юм бэ?

-Солонгост сүүлийн үед моодонд орж байгаа /хүмүүс их хийлгэдэг/ мэс заслыг хийх эмнэлэг олширсон. Харин манайх нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой ажилладаг. Тухайлбал гоо сайхны эмнэлэг, арьс арчилгаа, шүдний эмнэлэг, нөхөн сэргээх тасаг зэрэг үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой. Гоё сайхан болно гэдэг чинь зөвхөн нэг зүйл дээр тогтдоггүй юм. Тиймээс хагалгааны дараахи арчилгаа хийх зориулалтын эмчилгээний тасаг гаргасан. Ялангуяа манайх Азийн шилдэг гоо сайхны эмнэлэг, нүдний мэс заслын төв, хамар, хөх, биеийн хэлбэр засах төв, эрүү нүүрний гажиг засал, хөгшрөлтийн эсрэг /арьс татах/ мэс заслын төвтэй. Үйлчлүүлэгчиддээ зориулан Англи, Хятад, Япон, Монгол, Орос зэрэг орны ажилтнууд тус бүр вэб сайтаар дамжуулан мэдээлэл өгч байгаа.

-Олны танил урлаг, спортын одод гоо сайхны мэс засал хийлгэснээ нууцлах нь олонтаа. Тэдэнтэй адилхан дүр төрхтөй болохыг хүссэн охид залуус аль эмнэлгийг зорихоо ч сайн мэддэггүй юм билээ?

-Солонгосын олны танил одод мэс засал гэхээс илүүтэй байнгын арчилгаа хийлгэхээр гоо сайхны эмнэлгийг зорьдог. Манайд ч мөн адил олны танил, нэр хүндтэй хүмүүсээс гадна од болохыг хүссэн охид залуус их ирдэг. Эмнэлгээс явуулсан судалгаагаар үйлчлүүлэгчдийн хамгийн их дуурайхыг хүссэн одоор Ким Тэ Хый, Хан Чэ Ён, Ай Юу нар тодорсон бөгөөд жижиг нүүр, зохицол сайтай чих, нүд хамар ам зэрэг нь өндөр санал авсан. Сүүлийн үед эрүүний мэс засал, эрүү нүүрний гажиг засал хийлгэн жижиг нүүртэй болох хүсэлтэй бүсгүйчүүд дуурайх гэсэн оддынхоо зургийг барьж ирэх нь бий.

-“Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг. Өөрт таалагдсан дүр төрхөө өөрчилж буй хүмүүс үүнийг урлаг гэх нь бий. Харин таны хувьд юу гэж боддог бол?

-Миний хувьд гоо сайхны мэс засал анагаах ухаан болохоос урлаг биш гэж үздэг. Өөртөө сэтгэл ханамжтай байх бус үйлчлүүлэгч, өвчтөнөө гэсэн сэтгэлээр анагаах ухааны үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Энгийн нэгэн эмч, зөвлөгчийн хэлснийг дагах бус мэргэжлийн эмчийн нарийн шинжилгээ, үзлэгийн дараахи өөрт тохирох хэрэгтэй мэс заслыг хийлгэх нь чухал.

үдний давхраа гаргах, хамрын хэлбэр засах нь одоо цагт бараг энгийн зүйл мэт болсон. Гэхдээ янз бүрийн материал ашиглаж, элдэв аргаар хийж байгаа нь гайхал төрүүлдэг. Аль нь сайн, муу эсэхийг ч мэдэхгүйгээсээ болж үйлчлүүлэгчид хохирох нь бий?

-Солонгост ч гэсэн энгийн зүйл болсон. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд нүд, хамрын мэс засал хийлгэх нь их. Харьцангуй хялбар аргаар сайхан дүр төрхтэй болдог учраас тэр байх. Гэхдээ мэс засал л юм чинь хагалгаа хийлгэсний дараа өмнөхөөс муу үр дүн гарах тохиолдол ч бий. Давхраа хийлгэхийн өмнө нарийн бодож, асууж сураглах хэрэгтэй. Ази хүмүүсийн онцлог нь зузаан зовхитой. Эмэгтэй одод ихэвчлэн зөөлөн төрх, том нүдтэй байдаг учир тэднийг дуурайн давхраа хийлгэх хүсэлтэй хүн ч олон. Орчин үед зөвхөн давхраа бус урд хойд талаас нь сэтлэх, нүдний доорхи өөхийг шахах зэргээр хамтад нь хийх моод дэлгэрсэн. Заавал том нүдтэй болсноор гоё сайхан харагдана гэсэн үг биш юм. Хагалгааны дараа бусад эрхтэнтэй зохицолгүй харагдвал том алдаа болно. Тиймээс мэс засал хийлгэсний дараа үр дүн нь таалагдахгүй байсан ч урьдын хэлбэрт нь оруулж чадахгүй учир эмнэлгээ сайтар судалж байж сонгох хэрэгтэй.

Хамрын мэс засал хийлгэхээр шийдсэн бол юуны өмнө хагалгааны дараахи төрхөө зургаар гаргуулж харах хэрэгтэй. Энэ хагалгаа нь хүний дүр төрхийг хамгийн их өөрчилж чадах боловч өөр эмнэлэгт үйлчлүүлээд сэтгэл ханамжгүй хоцорсон хүмүүс дахин хагалгаа хийлгэхээр манайд их ирдэг. Өсвөр насны хүүхдүүд өсөлтийн үе бүрэн явагдсаны дараа хийлгэх нь чухал. Бас нэгэн чухал зүйл нь мэс заслын арга юм. Хамрын мэс засал гэхээр хиймэл эд хийж өндөрсгөөд л болдог зүйл гэж бодож болохгүй Тухайн хүний хамрын хэлбэр төрхөөс шалтгаан силикон, сили-текс, сожипум зэрэг маш олон төрлийн хиймэл эд ашигладаг. Манай эмнэлэг 2D скайнер, CAD ашиглан мэс заслын дараахи үр дүнг зургаар харуулдаг. Мөн хамрын хагалгаа хийлгэхдээ бусад өвчин болон чих, хамар хоолойгоо давхар эмчлүүлээд явах тохиолдол ч их байдаг.

-Эрүү нүүрний гажиг засал бол ерөнхий дүр төрхийг өөрчлөх том ажилбар. Гэвч мэс заслын дараа хүссэн үр дүнгээ үзэж чадах болов уу гэсэн айдас хэн бүхэнд байх нь тодорхой?

-Оддыг дуурайж хөөрхөн болох зорилгоор ийм хагалгаа хийлгэх хүн олон бий. Хагалгаа хийлгэхээр шийдсэн бол тухайн эмнэлэгт энэ төрлийн хагалгаа хийлгэхэд шаардлагатай бүх төрлийн мэргэжлийн эмч нар байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Юуны өмнө амны хөндийн үзлэг хийх шүдний эмчийн үзлэг их чухал. Шүдний эмч шүд, эрүү хоорондын уялдаа холбоо шалгадаг учир хамгийн их нөлөө үзүүлдэг. Дараагийн ээлжинд чих, хамар хоолойн эмчийн нарийн үзлэг шинжилгээ хийлгэх нь хагалгааны явцад болон түүний дараа амьсгалахад чөлөөтэй байлгахад нөлөөлдөг. Хамгийн сүүлд мэдээ алдуулагч мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө хэрэгтэй байдаг. Хүн болгоны биеийн онцлогт тохируулсан мэдээ алдуулах, хагалгааны явцад аюулгүй байх нөхцлийг хангана.

-Охид хүүхнүүд хөх томруулах мэс ажилбарыг их сонирхдог. Мэс заслын арга болон хэрэглэх материалын чанар, хугацаа зэргээс болоод зоригтой алхам хийж чадахгүй яваа хүн ч цөөнгүй байдаг юм билээ?

-Орчин үед төрөлхийн мэт харагддаг хөхний мэс засал моод болж байна. Иймээс нэг хэсэг өөх шахах, тариа тарих зэрэг аргаар хийдэг байсан ч сүүлийн үед хиймэл эдийн чанар сайжран ийм мэс засал хийлгэх хүний тоо эрс нэмэгдсэн. Манай эмнэлэгт АНУ–ын FDA болон Солонгосын FDA-ын зөвшөөрлөөр усны дусал хэлбэртэй хиймэл эдээс гадна төрөл бүрийн кохесибл хиймэл эдийг ашиглаж байгаа. Сүүлийн үед усны дусал хэлбэртэй хиймэл эдийг ихээр сонгох болсон. Энэхүү хиймэл эдийн хэлбэр нь бодит хүний хөхтэй ижил юм. Өмнө нь хийгддэг байсан хиймэл эдийн ихэнх нь бөөрөнхий хэлбэртэй байсан бөгөөд ингэснээр хөх болон хиймэл эд хоорондын зай үүсэх эсвэл дэндүү давчуу болох зэрэг олон асуудал гардаг байсан. Ингэснээр хөх унжих, хиймэл харагдах зэрэг тохиолдол ч их гарна. Харин усны дусал хэлбэртэй хиймэл эд нь хөх болон хиймэл эд хоорондын зай бага төдийгүй төрөлхийн мэт харагдана. Тухайн хүний биеийн онцлог, өндөр, жин зэрэгт нь тохируулан хиймэл эдийг суга, хөхний толгой, хөхний доогуур зэрэг олон төрлийн аргаар зүсэлт хийн хийдэг.

-Биеийн хэлбэр залуужуулах тасагт чухам ямар үйлчилгээнүүд багтдаг вэ?

-Байнгын дасгал хөдөлгөөн, зөв хоололт нь хүнд хамгийн чухал нөлөөтэй байдаг. Гэвч хувь хүний хичээл чармайлтаар үр дүн гарахгүй бол мэргэжлийн эмнэлгийг зорих нь ч зөв. Өөх соруулах, хөлийн булчин багасгах, алим хэлбэртэй өгзөг хийх зэрэг аргаар эмэгтэй хүний мөрөөдөл болсон үзэсгэлэнт биеийг бий болгох мэс заслыг манайд хийдэг. Мөн хөхний даруулга зүүхэд хоёр талаар илүүдэл болон гардаг өөхнөөс болон эмэгтэйчүүд сэтгэлээр их унадаг. Энэ хэсгийг өөх соруулах мэс засал хийн илүүдэл хэсгийг авснаар нурууны хэлбэр сайхан болдог.

-Томоохон мэс засал хийлгэсний дараа үйлчлүүлэгч хэдий хугацаанд биеэ тордох шаардлагатай бол?

-Энэ нь мэс заслын төрөл, тухайн хүний биеийн онцлог, сэтгэл санаанаас их шалтгаалана л даа. Ер нь бол том хэмжээний мэс засал хийлгэе гэж төлөвлөж байгаа хүн дор хаяж хоёр долоо хоногийн өмнөөс эхлэн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэн, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Мөн мэс заслын дараа эмчийн өгсөн зааврыг сайн дагавал хүндрэл гарах нь ховор. Мэдээж гоё, хөөрхөн болъё гэж хийлгэж байгаа юм чинь тодорхой хэмжээний өвдөлтийг тэсч гарах нь тодорхой шүү дээ. /инээв/

-Хувь хүнээр болон чанар муутай эмнэлэгт хийлгэсэн гоо сайхны мэс ажилбар ихээхэн хор уршиг дагуулдаг. Энэ бүхнийг сэргээн, засварлах үйлчилгээ хийдэг үү?

-Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа мэргэжлийн эмч, эмнэлгийг зорих хэрэгтэй гэдгийг дахин сануулмаар байна. Яагаад гэвэл сүүлийн үед манай эмнэлэгт ирж буй Монгол үйлчлүүлэгчид мэргэжлийн бус хүнээр мэс засал эсвэл мэс ажилбар хийлгээд маш их хохирсон байдаг. Дүр төрх болон сэтгэл санаа, мөнгө санхүүгийн байдлаар ихээхэн хохирно шүү дээ. Дахин хагалгаа хийлгэхэд өмнөх хагалгааны дутагдалтай талыг нарийн мэдсэний дараа мэс засал хийнэ. Мөн дахин хагалгаа нь анхны хагалгаанаас илүү хүнд байдаг учир мэргэжлийн сайн эмч дээр очих хэрэгтэй.

-Хэд дахин шивүүлээд арилахааргүй болсон шивээсийг засч янзлах боломж байдаг уу. Ялангуяа манайд хөмсөгний “асуудалтай” хүүхнүүд олон байдаг болохоор асууж байна л даа?

-Гоо сайхны шивээс гэдэг нь арьсны гүнд байгалийн гаралтай будгаар шивээс хийн нүүр будалт хийсэн мэт харагдуулах ажилбар гэж хэлж болох юм. Гоо сайхны шивээсний төрөлд хөмсөг, нүд , уруул, хуйх зэрэг байдаг бол эрүүл мэндийн шивээсний төрөлд өмнө нь буруу шивүүлсэн шивээсийг арилгаж засах, гоо сайхны мэс заслын дараах эсрэг нөлөөний улмаас үүссэн шарх сорвийг арилгах, цайрах өвчин, үс нөхөх, язарсан арьсны өнгийг засах зэрэг ордог. Шивээс гэдэг нь зүү будаг ашиглан хийдэг ажилбар учир заавал мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой.

үүлийн үед энэ төрөлд ямар өөрчлөлт шинэчлэлт гарч байгаа вэ. Дэлхийн нийтийн чиг хандлагын тухайд?

-Төрөлхийн мэт харагдуулах гоо сайхны мэс засал ихээр хийлгэх болсон. Энэхүү трэндийг дагаад “бди”(petit) гоо сайхны мэс ажилбар моодонд орж байна. Бди гэдэг нь франц хэлэнд “бага” гэсэн утгатай юм. Энэ төрлийн мэс засал нь хялбар ажилбар хийн эдгэрэх хугацаа шаардахгүй, ямар ч байдлаар мэдэгдэхгүй сайн талтай. Иймээс Солонгост баярын өдрүүдийн амралтаа тааруулан энэ төрлийн ажилбарыг хийлгэх үйлчлүүлэгч ихээр нэмэгдсэн.

-Үйлчлүүлэгчд ихэвчлэн ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэж байна вэ?

-Монгол үйлчлүүлэгчдийн хувьд давхраа, хамар өндөрсгөх цаашлаад нүүрний арьсаа татуулах мөн хөх томруулах, багасгах зэрэг мэс заслыг хийлгэж байна. Түүнчлэн өмнө нь алдаатай болсон мэс заслыг дахин засах, эмэгтэйчүүдийн мэс засал, өөх соруулах ажилбарын талаар зөвлөгөө авдаг.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top