100 жилийн ойн медалиар шагналаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойн энэ өдөр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудыг Монголын сэтгүүлчдийн эвлэлээс Монголын үндэсний сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа.

УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болж, 100 жилийн ойн медалиар шагнуулсны дээр уг медалиар тус хэлтсийн ажилтан Б.Янжинлхам, Ш.Содномжамц, Ж.Нэргүй, Н.Тунгалаг, С.Отгонцэцэг, Т.Баярмаа, Г.Бүрэнжаргал нарыг шагнасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top