Монгол оронд төдийгүй дэлхийн улс оронд өрнөж буй үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэхээс гадна улс төр, нийгэм, гэмт хэргийн далд хуйвалдааныг илчилж байдгаараа уншигчдын талархлыг хүлээсэн сайт бол Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” –оос эрхлэн гаргадаг “Dailynews.mn” сайт юм. Тэгвэл “Өдрийн сонин” сайтаа шинэчилж, DNN.mn нэртэй болгоод байна. Тус сайт дотоод, гадаадад өрнөж байгаа анхаарал татсан үйл явдлуудыг мэргэжлийн судлаачийн тайлбар, тоймын хамт хүргэх юм байна. Мөн “Өдрийн сонин”-д гарсан шилдэг нийтлэлүүд, тендерийн урилга, зарлал мэдээллийг ч цаг алдалгүй хүргэж байх аж.

Сэтгэгдэл ( 0 )