УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Харин өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хийсэн ажлаа тайлагнах төдийгүй МҮЭХ ямар байх ёстойг сануулах аж. С.Ганбаатар гишүүний тайлан хурал өнөөдөр 12.00 цагт МҮЭХ-ны байранд болох юм. Дашрамд дурьдахад МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн суудалд эзэн суусан хүн одоогоор байхгүй бөгөөд МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
UILDVERCHIN ENE UED IH CHUHAL UUREGTEI BAIGUULLAGA DAA. OLON TUMEN L DEMJIH HEREGTEI.