Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2013 оны 03 дугаар сарын 05-ны 20 цагаас 03 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 07-ноос 3 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 24 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )