Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нутгийн байгаль орчин, иргэд ихээр хохирч байгаа талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийсэн. “Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулж байгаа юм. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлэхээр цуваа гаргаад байна. Энэ тээвэрлэлт нь байгаль орчинд маш их хохирол учруулж байгаа аж. "Алтайн хүдэр" компанийн хүнд даацын автомашинаар тээвэр хийж байгаа нь говийн хөрсийг маш ихээр эвдэж байгаа төдийгүй олон сөрөг үр дагавар үүсгээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
Амг****анбаяр хүн чанар нь хөлийн жийрэг хөлдүү толгой нь хөгжлийн жийрэг мөс чанар нь мөнгөний жийрэг мөн чанар нь шун****ын жийрэг эр хүний чанар нь ****бан туша****ын солио монгол хүний чанар нь ****бин ************ болсон үг үйл 2 нь үүдэн хоймориор зөрж байдаг Ам ажил 2 нь ****д дэлэмээр зөрдөг. Амл****т биелэлт 2 нь ардын нам ****бан туша****ын наймаагаар зөрж байдаг арчаагүй новшийн гөлөгдөө ****тайчууд хөөгөөд зайлуулаач