Гурван ”Х”, гурван ”Я”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Хэрвээ танд сонголт байвал жаргаж буй биш мандаж буй нарыг харж бай. Болохгүйг биш болж байгааг харж бай. Болъёог биш болоошдээг хэлж бай. Сонголт байхгүй. Хэлэхгүй бол хохирчих гээд гаргахгүй бол галзуурчих гээд байвал Хэзээ? Хэдийг Хэрхэн? гэсэн гурван "Х"-гийн зарчимыг мөрд. Үүний тулд Яг одоо хэлэх цаг нь мөн үү? Ямар үг оновчтэй вэ? Яаж хэлбэл дээр вэ? Гэсэн гурван "Я"-г өөрөөсөө асуу. Үг чинь уурагдагдахгүй ам чинь хадуураад өнгөрсөн хойно нь л цувандаа хүрээд байвал. Хэрэгтэй үед нь жолоогоо татаж тоормосоо гишгэж сур. Тэгээд урьд нь дурьдсан аргыг хэргэл. Өөрийгөө чимх, амаа завгүй болгож юм ид, өөр зүйл ярь. Яарч бүү үг хэл. Ам чихнээс цөөхөн байдаг юм хоёр дахин илүү сонсож, сонсноосоо хоёр дахин бага ярьж бай гэж Бурханаас нэг ам хоёр чих чамд заяасан юм.

Эрдэнэзуу хийдийн шавь: Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top